Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол орны ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Баян-Өлгийн зарим, Увсын баруун сумдын нутгаар хур тунадас орно.
Бусад нутгаар хур тунадас орохгүй, салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10, Алтайн уулархаг нутгаар 13-15 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 4-9, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр 20-25, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшиж, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, 15-17 градус дулаан байна.