Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан Сөүл хотод энэ сарын 29-31-нд болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Хуралдаан нь Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын "Стратегийн түншлэл"-ийн харилцаа, хамтын ажиллагааг улам бататган бэхжүүлэх, БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хэлэлцэж тохирсон ажлуудыг бодит ажил болгох, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.
Хуралдаанаар хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал, Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, "Хавдар судлалын үндэсний II төв" байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар санал солилцох юм.
Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эрх ашгийг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.