Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Энэ өдрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас "Хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хүн бүр биелүүлье" уриалгыг олон нийтэд хүргэж байна.
Учир нь Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн нийт дуудлагын 80-аас дээш хувь нь гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол эзэлж байна.
Иймд хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн үүргийг сануулж хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хүн бүр биелүүлэхийг уриалав.
Тус уриалгад:
Хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх
Хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх
Хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах
Хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах
Хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах
Хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах
Хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах
Хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах
Хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх
Хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах
Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилгоор хүүхдийг эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын үйл ажиллагаанд оролцуулахгүй байхыг онцолжээ.