Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-аас гаргасан 12 дугаар сарын зудын урьдчилсан төлөвийн мэдээгээр мал өвөлжилт монгол орны нийт нутгийн 18 хувьд онц, 28 хувьд их, 34 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэхээр байна.
Тухайлбал мал өвөлжилт Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим нутгаар их, нэн их хүндрэлтэй байх төлөвтэй. Иймд мал өвөлжилт хүндэрч буй, хүндэрч болзошгүй нутгуудад онцгой анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг цаг агаарын урьдчилсан болон тухай бүр шинэчлэн гаргах зудын төлөвийн мэдээг тогтмол ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед бэлтгэлээ базаахыг зөвлөж байна.
Төлөвийг өнгөрсөн зуны ган болон зуншлага, 2026-2027 оны өвөл хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулжээ.