Энэ сарын 28-нд төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Орон нутагт | Орхон
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 09:58:43

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2016 оны төсвийн тодотголоор хэлэлцэх зарим асуудлыг ярилцав.

Тодруулбал, өнгөрсөн сарын 4-нд АИТХ-аар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталсан. Ингэхдээ найман тэрбум төгрөгийг баталсан. Тэгвэл энэ сард дахин 15 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хэлэлцүүлэх санал гарчээ. Учир нь орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн компаниуд зарим санхүүжилтээ авч чадаагүй байна. Үүнийг шийдэхээс гадна барилга угсралт, дэд бүтцийн салбарт багагүй хөрөнгө оруулалт хийх ажээ.

Иймд Засаг даргын зөвлөлийн хурлаар төсвийн тодотголд оруулж хэлэлцүүлэх асуудлыг ярилцаж саналаа нэгтгэсэн байна. Үүний дараа энэ сарын 28-нд болох ИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар хэлэлцүүлнэ. Тодотголоор батлах 15 тэрбум төгрөгийн 10 тэрбум нь Орон нутгийн шилжих үлдэгдэл, 4.1 тэрбум нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө юм. 

 Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ