Томуугийн дэгдэлт буурчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-02-24 17:04:12

Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 79 625 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 6531 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 8.2 хувийг эзэлж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 3.3 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 84.0 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 2466 дуудлага ирүүлсний 1245 тохиолдол буюу 50.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Томуу, томуу төст өвчин нь амбулаторийн үзлэгийн Налайх дүүрэгт 11.3 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Багануур дүүрэгт 9.7 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ