Бээжингийн Монгол оюутнуудын орчин үеийн дууны “Cover night” тэмцээний ялагч тодров

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-11-19 14:26:38

БЭЭЖИН/МОНЦАМЭ/. Бээжингийн Монгол оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг орчин үеийн дууны “Cover night” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болов.
Энэ удаагийн тэмцээний ялагчаар Бээжингийн сансрын холбооны их сургуулийн магистрант Б.Буянт тодорч тэргүүн байрын цом, мөнгөн шагнал хүртэв. Удаахь байранд Бээжингийн багшийн их сургуулийн магистрант Г.Эрдэнэсайхан шалгарсан бол гуравдугаар байрыг Бээжингийн зам харилцааны их сургуулийн магистрант А.Амаржаргал эзэлсэн юм. Мөн наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг Бээжингийн их сургуулийн бакалавр Б.Цолмон хүртэж, “Open mic” тэмцээнд Хойд хятадын эрчим хүчний их сургуулийн бакалаврын оюутан Н.Жаргалмаа тэргүүллээ. Тэмцээнийг Бээжингийн Монгол оюутны холбооны урилгаар Arav.mn сайтыг үүсгэн байгуулагч, Tigerfish хамтлагийн ахлагч Г.Занданхүү, Хөгжим бүжгийн коллежийн хуучир хөгжмийн багш МУСТА У.Одонтунгалаг, УДЭТ-ын жүчигчин МУСТА Д.Ганцэцэг нар шүүв.

Холбоотой мэдээ