Гурван ШТС-ын түгээгүүр алдаатай байсныг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-07 13:43:01

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын даргын удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг ШТС-уудад хяналт шалгалт хийв. Дорнод аймгийн төвд найман ААН-ийн 16 шатахуун түгээгүүрийн станц үйл ажиллагаа явуулдгаас, гурван ШТС-ын түгээгүүр алдаатай байсныг тогтоожээ.

Тухайлбал, Стандарт ойл, Сод Монгол групп, Петровисийн ШТС-ын түгээгүүрийн шахалтын тоолуурын хэлбэлзэл нь +10-аас -42 гэсэн үзүүлэлттэй байсан аж. Угтаа түгээгүүрийн алдаа +,-25 грамм байдаг, түүнчлэн энэ үзүүлэлт цаг агаарын температураас шалтгаалан өөрчлөгдсөн ч -35 граммаас хэтэрдэггүй гэнэ. Энэ алдааг газар дээр нь залруулж анхааруулга санамж өгсөн байна.

Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн ШТС-уудын газрын тосны бүтээгдэхүүн хадгалж буй нөөцийн сав бүрээс дээж авч, түгээгүүрийн шингэний тоолуурын битүүмжлэлийг ч шалгажээ. Харин бензин шатахуун, түлшний өнгө тунгалаг, ус болон механик хольц илрээгүй гэж ажлын хэсгийн шалгалтын тайланд дурдсан байна. 

Холбоотой мэдээ