Зэгсний гахай ууланд явж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:44:53

Ховд аймгийн Хар ус нуур тойроод Манхан, Чандмань, Буянт, Мянгад сумын нутаг бий. Хар ус нуурын зэгсэнд амьдардаг зэгсний гахай сүүлийн жилүүдэд цөөрч байгаа юм.

Энэ намар  9 сарын эхээр зэгсний гахай уулын бэлд явж байсныг малчид харсан байна.
Яагаад хулс зэгсэнд нутагтай ан амьтан ууланд явж байгааг малчид тайлбарлахдаа ирэх өвөл эрт хүйтрэхийн шинж. “Амьтдын идэш тэжээл ховордоно” гэж өөрсдийн бодлоо хэлж тайлбарлаж байна. 
Хаа сайгүй айсуй мичин жил “хүйтэрнэ”, ”зуд зурхан”-тай жил болно гэж хүмүүс ам амандаа ярьцгааж байна. Өнгөрөгч 7,8 дугаар сард хэт их халуун өдрүүд үргэлжилсэн,тэр хэрээр өвөл нь хүйтэрнэ нь ч гэцгээж байна.
 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд