Санкт Петербургийн бөмбөрчид Гиннесийн номонд оржээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-27 12:01:58

МОСКВА. /АиФ/. Санк-Петербургийн бөмбөрчид олон нийтийн крещендо /ая эгшгийн хүч аажмаар чангардаг хэмнэл/ гүйцэтгэлээр шинэ дээд амжилт тогтоожээ.


Невийн өргөн чөлөөнд хот байгуулагдсаны ойн өдрийн баярын үеэр 1112 бөмбөрчин гарч, крещендо тоглосон байна.


“Хэмнэлийг нарийн зөв дараалалтай тоглох ёстой байдаг. Эхний бөмбөрчнийг 2-4 цохилт хийсний дараа ар араасаа хүч нэмэн орж ирэх ёстой. Өмнөх удаа 104 тоглогч дээд амжилт тогтоож байсан” хэмээн Гиннесийн номны шүүгч Правин Патель мэдэгдсэн байна. Үзүүлбэрийн өмнө бөмбөрчид Невийн өргөн чөлөөгөөр алхжээ. 

Холбоотой мэдээ