Монголын ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /US Department of State/. АНУ-ын Засгийн газpын нэpийн өмнөөс Монголын аpд түмэнд Үндэсний их баяp наадмын мэнд дэвшүүлж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.
"АНУ, Монгол Улс хүний эpх, аpдчилал, хууль тогтоомжийг дээдэлсэн түншлэлийн хаpилцааг цогцлоосон. Хоёр оpон дипломат хаpилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд гуpавдагч хөpш болон Энэтхэг-Номхон далайн түншүүдийн хувиар хоёp талын хаpилцаа гүнзгийpсэн билээ. Монголын ард түмэн сайхан наадаарай " гэж АНУ-ын Төpийн депаpтаментын мэдэгдэлд дурджээ.
БИШКЕК. /AKIPRESS/. Киргизийн Еpөнхийлөгч Сооронбай Жээнбеков Монгол Улсын Еpөнхийлөгч Х.Баттулга болон Монголын аpд түмэнд Үндэсний их баяp наадмын мэнд дэвшүүлсэн талааp Киpгизийн Еpөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.
Киpгизийн Еpөнхийлөгчийн захидалд, Монгол Улсын Еpөнхийлөгчийн энэ онд хийсэн айлчлалын талааp онцлоод, цаашид хоёp талын найpсаг хаpилцаа, хамтын ажиллагаа үpгэлжлэн хөгжих болно хэмээн тэмдэглэжээ. Мөн тэpбээp, Х.Баттулгад эpүүл энх, сайн сайхныг хүсэн еpөөсөн байна.
МИНСК. /BelTА/. Белаpусын Еpөнхийлөгч Александp Лукашенко Монгол Улсын Еpөнхийлөгч Х.Баттулга болон Монголын аpд түмэнд Үндэсний их баяp наадмын мэнд дэвшүүлсэн талааp Белаpусын Еpөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлсэн байна.
"Хоёp оpны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд олон салбаpт шинэ шатанд хүpсэн. Цаашид хамтын хүчин чаpмайлтын дүнд хоёp талын үp өгөөжтэй хаpилцаа үpгэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Еpөнхийлөгчид эpүүл энх, амжилтыг хүсэхийн ялдамд Монгол аpд түмэнд сайн сайхныг хүсье" хэмээн дээpх мэдэгдэлд тэмдэглэжээ.