“Талибан” бүлэглэлийн босогчид халдлага үйлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /CGTN/. Афганистан улсын Кандагар хотын цагдаагийн газрын төв байр руу “Талибан” бүлэглэлийн босогчид пүрэв гарагт халдлага үйлдсэний улмаас наад зах нь 11 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархаджээ.
Кандагар хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Бахир Ахмадигийн мэдээлснээр, амиа алдсан 11 хүний дунд 9 энгийн иргэн, хоёр цагдаагийн ажилтан байсан бол шархадсан хүмүүсийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан аж.
Террорист “Талибан” бүлэглэлийн босогчид Кандагар хотын цагдаагийн газрын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсийг онилсон байсан гэж тус хотын цагдаагийн газрын дарга Тадин Хан мэдэгджээ.
Дотоод хэргийн
яамны хэвлэлийн төлөөлөгч Насрат Рахимигийн мэдээлснээр, найман босогч халдлага үйлдсэн бөгөөд хоёр нь өөрийгөө дэлбэлсэн байна.