“Даншиг наадам-Хүрээ цам 2019” наадам маргааш Төв цэнгэлдэхэд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2019-09-07 11:22:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.


Уламжлал ёсоор тав дахь жилдээ болох уг наадмыг наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-нд/ зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс гаргасан. Харин наадмын тов хойшлогдож есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Өмнө нь Хүй долоон худагт болж байсан бөгөөд энэ жил наадмыг Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулах юм. Энэхүү Монголын шашин соёлын наадмыг дотоод, гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхдог гэдгээрээ онцлогтой.


Энэ жил “Батцагаан” Цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн салбар наадмыг зохион байгуулах юм. Гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх, монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээх юм.  Мөн энэ үеэр 256 бөхийн барилдаан болно.

Холбоотой мэдээ