Бүргэдийн баяр “Саят толгой”-д 20 дахь жилдээ болно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-17 16:13:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаануудын нэг болох "Бүргэдийн баяр"-ыг ирэх аравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Саят толгой” хэмээх газарт 20 дахь жилдээ зохион байгуулна гэж Монголын бүргэдчид холбооноос өнөөдөр мэдээллээ.

Бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаараа өрсөлдөнө. Мөн казах түмний үндэсний тоглоом болох мөнгө шүүрэх /тенге илу/, тулам булаалдах /көкпар/, хүүхэн хөөх /кыз хуар/ тэмцээн болон урианхай сурын харваа, тэмээний уралдаан болно.

Ташрамд, өнгөрсөн оны Бүргэдийн баярт тус аймгийн 13 сумаас 120 бүргэдчин оролцож, гадаад, дотоодоос хоёр мянга орчим жуулчин ирж сонирхож байсан юм.  

Холбоотой мэдээ