Даамын аваргуудыг шалгаруулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-28 20:48:04

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Биеийн тамир спортын газартай хамтран "Ирээдүйн статистикч" 100 буудалт даамын өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 5-7, 8-10 насны ангиллаар зохион байгууллаа.

Тэмцээнд Цэнхэр, Өгийнуур, Хайрхан, Өлзийт, Эрдэнэбулган сумаас 130 гаруй тамирчин оролцсон байна. Тэмцээнд оролцсон хүүхэд багачуудад “Сонирхолтой статистик” болон “Монгол Улсын хэд дэх иргэн бэ?” батламжийг гардуулж, ангилал тус бүрт эхний 5 байрыг шалгаруулж, урамшуулжээ. Мөн даамын спортын зэргийн болзол хангасан 12 хүүхдэд III-р зэргийн үнэмлэх олгосон байна.

Даамын тэмцээний үеэр багш нарыг урамшуулан “Статистикийн цагаан толгой” ном дурсгаж, байгууллагын үйл ажиллагаагаа сурталчлан Статистик мэдээллийн нэгдсэн сайт болон хэлтсийн цахим хуудас, иргэн өөрийн мэдээллийг шалгаж, баталгаажуулах цахим системийг танилцуулж, мэдээлэл өгчээ.

Холбоотой мэдээ