БНАСАУ Зул сарын баярын өмнө пуужин харваж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-10 13:10:21

СӨҮЛ. /The Chosun Ilbo/. БНАСАУ энэ сарын 7-нд Сохэ талбайд маш чухал туршилт явуулах үеэрээ шинэ төрлийн пуужинд зориулагдсан хөдөлгүүрийг хоёр удаа туршсан бөгөөд пуужинг Зул сарын баярын өмнө харваж магадгүй байна хэмээн БНСУ-ын "Чунан ильбо" сонин мэдээлжээ.


“Пэктусан” пуужингийн хөдөлгүүрийн туршилт хийснээс хойш дөрвөн өдрийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 18-нд БНАСАУ пуужин харвасан юм. Энэ оны эхээр БНАСАУ-ын эрх баригчид Тончханни пуужингийн талбайгаа сэргээн засварлаж, өнгөрсөн сараас хиймэл дагуул хөөргөхөд бэлтгэж байгаа шинж тэмдэг ажиглагдаж байгаа юм. Ийм учраас АНУ, БНСУ-ын хариу үйлдлээс хамааран БНАСАУ Зул сарын баярын өмнө үйл ажиллагаандаа орж болзошгүй байна” хэмээн БНСУ-ын Засгийн газрын өндөр дээд албан тушаалтан мэдэгджээ.


БНАСАУ-ын эрх баригчдын пуужингийн хөдөлгүүрийн туршилт бодож байснаас эрт эхэлж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. Түүнчлэн “Ямар сонголт хийснээс хамааран АНУ Зул сарын баярын үеэр бэлэг хүлээн авна” хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Америкийн департаментын захирал Ли Тэ Сон мэдэгдсэнээс хойш дөрвөн өдрийн дараа БНАСАУ туршилт явуулсан байна. 

 

Холбоотой мэдээ