Хятадын нутгаас гадна нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДМАНИЛА. /Bloomberg/. Шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусний халдвар авсны улмаас БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна нас барсан анхны тохиолдол Филиппин улсад бүртгэгдлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, нас барсан өвчтөн Ухань хотоос Филиппинд ирсэн 44 настай, тус хотын оршин суугч аж. Энэ нь коронавирусээр үүсгэгдсэн өвчний улмаас БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна нас барсан анхны тохиолдол болж байна.
Филиппинд шинэ вирусний халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар авсан хоёр хүн хоёул Хятадын Ухань хотын оршин суугчид ажээ.