ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 367 болж нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 61-ээр нэмэгдэж, 367-д хүрсэн гэж тус улсын коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх шуурхай штаб мэдэгджээ.
Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын 6 бүс нутагт 61 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс Москва хотод 54, Новгород, Архангельск, Брянск мужуудад 1, Киров, Удмуртад тус бүр 2 тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдварын тархалт Европын орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас үүдэлтэй болохыг штаб онцлон тэмдэглэжээ. Одоогийн байдлаар ОХУ-д коронавирусний халдвар авсан 16 хүн эмчлэгдсэнээс 13 нь ОХУ-ын иргэд байсан бол 2 нь Хятад, 1 нь Италийн иргэн байжээ. Түүнчлэн “Diamond Princess” хөлөг онгоцон дээр байсан 3 иргэн эмнэлгээс гарсан байна.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч хэрэгжүүлсний хүчинд халдварын тархалтыг хязгаарлаж байгаа учир сандрах хэрэггүй гэж ОХУ-н Шадар сайд Татьяна Голикова өмнө нь мэдэгдсэн билээ.