Норовлин сумаас улс, аймгийн аварга малчин, алтан унаганы эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-05-21 23:04:20

Хэнтий /МОНЦАМЭ/ Норовлин сум 2019 оны мал тооллогоор 180 мянга гаруй толгой мал тоолуулсан бөгөөд тус сумаас улс аймгийн аварга малчин, алтан унаганы эзэд тодорсон юм.

Улсын аварга малчнаар Баян-Өлзийт багийн малчин Лувсандашийн Баасандорж, "Аймгийн аварга малчин өрх”-өөр Баян-Өлзийт багийн малчин Б.Мөнхжаргал, Ангирт багийн малчин П.Ганлхагва, Э.Ариунбат нарын гэр бүл, мөн “Алтан унаганы эзэн”-ээр Сүхээгийн Баярсайхан нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав болон сумын удирдлагууд ёслол хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч, хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.

Ингэснээр Норовлин сумынхан 5 улсын аварга малчин, 2 алтан төлийн эзэн, 28 аймгийн аварга малчинтай боллоо.


Холбоотой мэдээ