Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA
nominnaran7@gmail.com

Есөнбулаг, 2026 оны 11 дүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт 3,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.
Тодруулбал, 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09:22:01 цагт Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн голомт нь Тонхил сумын төвөөс баруун урд зүгт 67 км, Бугат сумын төвөөс баруун зүгт 70 км, Ховд аймгийн Алтай сумын төвөөс зүүн зүгт 82 км зайд бүртгэгдсэн байна.
Газарзүйн байршил нь 45.76° өргөрөг, 93.52° уртрагт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс танилцуулав.
Сонирхуулахад, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдөлсөн тохиолдол 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдөлсөнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо 8 дахин ихэссэн аж.
Ташрамд тэмдэглэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.