Нүүрсхүчлийн хийн ялгарал түүхэндээ байгаагүй их хэмжээгээр буурна гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-27 13:39:46

МОСКВА. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас хорио цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор энэ онд агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ ялгарлын хэмжээ 2.6 гигатонноор буурна. Ингэснээр хүн төрөлхтөн аж үйлдвэрийн салбарын түүхэндээ хорт бохирдлыг хамгийн ихээр бууруулсан явдал болох юм хэмээн Олон улсын эрчим хүний агентлагийн тайланд дурджээ.


2020 онд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээ 8 хувиар буюу 2.6 гигатонноор буурч, хэдэн арван жилийн өмнөх үеийн түвшинд хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг таамаглаж байна. Энэ нь санхүүгийн хямрал болсны улмаас 2009 онд нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ 0.4 гигатонноор буурч байсантай харьцуулахад 6 дахин илүү үзүүлэлт болох юм. Түүнчлэн Дэлхийн хоёрдугаар дайн дэгдсэнээс хойш буурч байсан нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээтэй харьцуулахад хоёр дахин их аж.


Хорио цээрийн дэглэмийн улмаас газрын тосны эрэлт 4 дүгээр сард өдөрт 25 сая торхоор буурсан байна. Өөрийгөө тусгаарлах дэглэм нь дэлхий даяар нийт 4 тэрбум орчим хүнийг хамарчээ. 

Холбоотой мэдээ