Багийн “Явуулын төв”-ийн иж бүрдлийг 6 суманд гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-02 10:53:35

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-аас Засаг захиргааны анхан шатны нэгж багийн үйл ажиллагааны чадамжийг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “Явуулын төв”-ийн үйлчилгээг хүргэж 6 суманд иж бүрэн тоног төхөөрөмж гардуулав.

Тодруулбал Аргалант, Архуст, Баяндэлгэр, Заамар, Мөнгөнморьт, Цээл зэрэг 6 суманд Багийн явуулын төвийн иж бүрдэл болох 8 нэр төрлийн тоног төхөөрөмж буюу 5х9 хэмжээтэй асар, 6 ширээ, 10 сандал, цахилгааны эх үүсвэр болох мотор, чанга яригч /дефузер/, зөөрийн компьютер, 3 үйлдэлт хувилагч, экран дэлгэц зэргийг өгсөн байна.

Уг ажлын хүрээнд 2017-2019 онд 12 сумыг багийн “Явуулын төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангасан аж.

Холбоотой мэдээ