Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-12-02 05:23:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

 

2020 оны 12 дугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно.

 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

 

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай газраар өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

 

2020 оны 12 дугаар сарын 03- 07-нд цаг агаарын урьдчилсан төлөв

 

Энэ сарын 3-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 5, 6-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ