Дорнод аймгийн удирдлага чөлөөт бүсийн талаар байр сууриа илэрхийллээ

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 12:19:27

Дорнод аймгийн Халхголын чөлөөт бүс байгууллах талаар орон нутгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ямар мэдээлэл ард иргэдэд өгөөгүй байсан бол өчигдөр өөрийн байр сууриа албан ёсоор илэрхийллээ.

Тэрээр "2011 онд аймгийн Засаг дарга Ц.Жанлав Халхголд суманд 100 га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг аймгийн ИТХ-ийн оруулж дэмжигдсэн. Энэ тогтоолоор Халхгол сумын нутаг Баянхошуу боомтыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Газар нутгийн хэмжээний хувьд 100 га буюу хааш хаашаагаа нэг км газарт чөлөөт бүсийг байгуулах тухай хүчин төгөлдөр уг шийдвэр одоог хүртэл үйлчилж байгаа. Дараа нь 2014 оны долоон сард С.Ганбат засаг даргаар ажллаж байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд болон Шадар сайд нарт дээрх тогтоол буюу 2011 оны тогтоолын дагуу эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналаа мөн хүргүүлсэн байдаг. Миний хувьд Засаг дарга болсоноос хойш ямар нэгэн чөлөөт бүс байгуулах хүсэлт явуулаагүй" гэлээ.

Мөн тэрээр энэхүү шийдвэр нь нутгийн ард олны саналыг тусгаж, аймаг орон нутгийн удирлагуудад мэдэгдэлгүйгээр ийм шийдвэр гарсан, бид мэдээлэлгүй байхад Халхголын иргэд мэдээлэл муу байх нь аргаггүй юм" гэлээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд