Тусгаарлалтад байгаа иргэдэд өдөр бүр хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-27 14:54:34

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын харьяанд хувийн болон нийтийн тээврээр нийт 160 орчим иргэн ирсэн ба сумын Шуурхай штабаас эдгээр хүмүүст өдөр бүр хяналт тавих үүрэг чиглэлийг багийн Засаг дарга нарт өглөө. 

Хяналтыг сумын Шуурхай штаб, багийн захиргаа, ЦГ, ОБГ, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс  хамтран явуулах юм.

Ажлын баг Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг бүртгэлтэй тулгах, бүртгэлтэй хаяг дээрээ байгаа эсэхийг өдөрт 2-оос доошгүй удаа залгаж асуух, тусгаарлалтад байгаа иргэнээс утсаар халууныг нь хэмжүүлж, тэмдэглэл хөтлөх, өдөр бүр бүртгэлтэй хаягаар очиж шалгах, гэр бүлийн гишүүдийн судалгаа гаргаж, эрсдэлт бүлгийн иргэн байгаа тохиолдолд боломжтой бол өөр газар зөөвөрлөх, тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүд дотор төрийн албан хаагч байгаа бол тухайн иргэдтэй хамт тусгаарлагдах бөгөөд энэ талаар тухайн байгууллагад нь ажлын баг мэдэгдэх зэрэг үүргийг хүлээх юм.  

Архангай аймаг Улаанбаатар хотод гацсан иргэнээ татан авах ажлыг эхлүүлж, эхний ээлжийн 245 иргэнийг авсан. Улсын онцгой комиссоос иргэдээ татах хөдөлгөөнийг 01 дүгээр сарын 27-ны 00:00 цагаас эхлэн зогсоох тухай албан тоот ирсний дагуу түр зогсоогоод байна. 

Холбоотой мэдээ