"Хөдөлмөрийн цахим яармаг-2021" маргааш эхэлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-07 15:45:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хөдөлмөрийн цахим яармаг-2021" маргаашаас эхлэх гэж байна. Тус яармаг өдөрлөг нь ХНХЯ-наас дэвшүүлсэн "Халамжаас хөдөлмөрт" зорилтын хүрээнд "Цар тахлын эсрэг хамтдаа" уриан дор энэ сарын 8-24-нд www.expomongolia.org/careerexpo платформоор болох талаар ХНХЯ-наас өнөөдөр мэдээллээ. 


Цахим яармагийн үеэр “Цар тахлын эсрэг хамтдаа-зохистой хөдөлмөр эрхлэлт" сэдвээр ХНХЯ болон харьяа байгууллагууд, МҮХАҮТ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, "Эйч ар клуб" ТББ болон мэргэжлийн байгууллага, судлаачдын 30 гаруй сонирхолтой мэдээлэл, лекц, сургалтыг олон нийтэд хүргэх аж. Мөн 150 гаруй компани, ААН, ббайгууллагын 2000 гаруй нээлттэй ажлын байрны захиалгыг иргэдэд танилцуулж, ажил хайгч иргэдийг ажлын анхан шатны ярилцлагад оруулж, хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх талаар Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мөн мэдээллээ. 



Холбоотой мэдээ