Н.Түвшинбаярыг Монгол Улсын хилээр гарахыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-20 13:53:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр өнөөдөр гаргажээ.


Тодруулбал, Хан-Уул  дүүргийн Прокурорын газраас энэ сарын 19-нд Н.Түвшинбаярт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн байна.


Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан гаргасан уг шийдвэр шууд үйлчлэх тул Н.Түвшинбаярыг өнөөдөр суллаж буй юм.


Найдангийн Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байсан юм.

Холбоотой мэдээ