Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

МАДРИД, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /ТАСС/. Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээний V тойргийн тоглолтод Испанийн “Реал” багийн хөлбөмбөгчид Нидерландын ПСВ багийг 5:1 харьцаагаар бут ниргэлээ.
Өчигдөр "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 32 дахь минутанд ПСВ багийн Иван Перишич торгуулийн цохилтоор гоол оруулсан байна. Харин тоглолтын хоёрдугаар үед “Реал”-ын Вальверде (50), Жуд Беллингем (60), Килиан Мбаппе (64, 84) Винисиус (87) таван гоол дараалан орууллаа.
Ийнхүү “Реал” баг энэ улирлын Аваргуудын лигийн тэмцээнд 5 удаа дараалан хожиж, 15 оноотой болсноор тэмцээний хүснэгтийг тэргүүлж байна. Жозе Моуриньюгийн дасгалжуулж буй реалчууд 12 дугаар сарын 9-ний өдөр Английн “Арсенал”-тай талбайд нь тоглоно.
Харин ПСВ баг 4 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 28 дугаарт бичигдэж байгаа бөгөөд ирэх сарын 9-ний өдөр талбайдаа Испанийн “Атлетико” багийг хүлээн авна.
Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээнд 36 клуб оролцож байна. Эхний шатанд бүх баг 8 тоглолт хийхээс 4-ийг нь талбайдаа, 4-ийг нь өрсөлдөгчийнхөө талбайд хийх юм. Ингээд авсан оноогоор нь бүх багийг жагсааж, эхний 8 баг шөвгийн 16-д шууд шалгарах бол 9-өөс 24 дүгээр байр эзэлсэн багууд нэмэлт тоглолтын дүнгээр 1/8-д шалгарна.
Францын “Пари Сен-Жермен” баг Аваргуудын лигийн тэмцээнд сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд байна.