“SK Innovation”, Ford” цэнэг хураагуурын хамтарсан үйлдвэр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-20 14:14:06

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын цэнэг хураагуур үйлдвэрлэгч “SK Innovation” компани, Америкийн автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компани хамтран цахилгаан автомашины цэнэг хураагуурын хангамжийг тогтворжуулах зорилгоор АНУ-д хамтарсан үйлдвэр байгуулахаар болсноо удахгүй зарлана гэж эх сурвалжууд мэдээлжээ.


“БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Вашингтон хотноо энэ долоо хоногт уулзаж, цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа тэргүүтэй хоёр талын асуудлуудаар хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор тус хоёр компани хамтарсан үйлдвэр байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгээ танилцуулахаар төлөвлөж байна” гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ