Бүх төрлийн хүнсний дэлгүүр өнөөдрөөс 22.00 цаг хүртэл ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-20 16:25:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шуурхай ажлын багийн өнөөрийн хуралдааны шийдвэрээр, бүх төрлийн хүнсний дэлгүүр өнөөдрөөс 22.00 цаг хүртэл ажиллах боломжтой болсон тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлэв. 


Мөн энэ сарын 22-ноос нээгдэж байгаа ресторан, кафе хуучин цагаар буюу оройн 24.00 цаг хүртэл ажиллах юм байна. Мөн өдөр нээхээр төлөвлөж буй 9 том худалдааны захыг өнөө, маргааш ажлын баг гарган УОК-оос өгсөн тусгай шаардлагыг хангасан эсэхийг шалгах юм байна. Тусгай шаардлага хангасан томоохон захуудыг энэ сарын 22-ноос нээх шийдвэрийг гаргах аж.


Ташрамд дурдахад, нийслэлд өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах зорилтот иргэдийн 97 хувь нь нэгдүгээр тунг, 55 хувь нь давтан тунг тариулжээ.

Холбоотой мэдээ