Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-22 16:44:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 14-18-нд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. 


Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 54 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.


Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 553 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлж, 1 хэрэг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 511 хэрэг шалгагдаж байна.

Д.Урансолонго

Холбоотой мэдээ