Эминем “Mom’s spaghetti” зоогийн газраа нээж, нээлтийн өдрөө өөрөө үйлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
anudaritsagaan@gmail.com
2021-10-01 13:11:13

ДЕТРОЙТ. /CNN/. АНУ-ын рэпер Эминем “Mom’s spaghetti” зоогийн газраа лхагва гарагт өөрийн төрөлх Детройт хотын төвд нээж, нээлтийн өдрөө үйлчлүүлэгчдэд өөрийн биеэр үйлчилжээ.


Зоогийн газрын нээлтийн үеэр үйлчлүүлэгчид алдарт рэперийг тэнд байна гэж төсөөлөөгүй ч тэрбээр удалгүй захиалга хүлээн авах хэсэгт гарч ирсэн байна.


Detroit Daily News” сонины мэдээлснээр, “Grammy”-н шагналт рэпер зоогийн газрын нэрийг 2002 онд гаргасан “Lose Yourself” дууныхаа үгнээс санаа авч, нэрлэжээ.




Алдарт рэперийн шүтэн бишрэгчид нээлтийн үеэр түүнтэй зургаа авхуулах боломж олдсон бөгөөд зоогийн газрын үүдэнд 700 гаруй хүний урт дараалал үүсжээ. Үүнтэй холбогдуулан олон нийтийн сүлжээгээр уг өдрийн үйл явдлын зургууд өргөн тархсан байна.


“Mom’s spaghetti” зоогийн газрын үндсэн цэсэнд цөөн нэр төрлийн хоол багтаж байгаа юм. Үүнд, нэрийн шпагетти 9 ам.доллар, бөөрөнхий махтай нэрийн шпагетти 12 ам.доллар, талхтай шпагетти 11 ам.доллар байх ажээ.




Үйлчлүүлэгчид мөн "The Trailer" дэлгүүрт байрлах худалдааны цэгээс рэперийн цомог болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм. 



Холбоотой мэдээ