Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 90.8 хувьтай дүгнэв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-10-13 17:23:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургуулийг Өвөрхангай аймагт хоёр өдрийн турш зохион байгуулж, үр дүнг 90.8 хувьтай дүгнэлээ. 

Сургуулийг онолын мэдлэг олгох, цагийн байдалд дадлага эзэмшүүлэх байдлаар 3 үе шаттай зохион байгуулсан бөгөөд хүчтэй газар хөдлөлт болох үед хариу арга хэмжээ авах, шийдвэр гаргах, хүч хэрэгслийн нөөцийг тодорхойлох, бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох чиглэлээр мэргэжлийн анги, байгууллагуудыг чадавхижуулсан юм. 

Цаашид сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ослын үеийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх сургалт, дадлагыг төлөвлөн зохион байгуулах чиглэл өглөө. Энэ удаагийн сургуульд ""Ковид-19" цар тахлын үеийн нөхцөл байдалд тулгуурлан албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний 95 хувь нь цахимаар оролцсон байна.

Холбоотой мэдээ