ОХУ-д халдварын тохиолдлын тоо буурч байна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-12-07 17:40:09

МОСКВА. /RIA Novsoti/. ОХУ-д өнгөрсөн хоногт 10 дугаар сарын 14-нөөс хойш анх удаа коронавирусний халдварын 32 мянга хүрэхгүй шинэ тохиолдол илэрчээ.


Коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, сүүлийн 24 цагт 31 096 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 9 864 845 болсон байна.


Халдварын хамгийн олон тохиолдол Москва (2573), Санкт-Петербург (2381) хот болон Москва мужид (2208) илэрсэн бол Чукотын өөртөө засах тойрог (тав), Ненецийн өөртөө засах тойрог (12), Халимаг улсад (21) хамгийн бага үзүүлэлт бүртгэгджээ.


ОХУ-д коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо өдөрт 34 615-аар нэмэгдэж, 8 565 091 болжээ. Сүүлийн 24 цагт 1182 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 283644-т хүрсэн байна. 


Холбоотой мэдээ