МИАТ компани ОХУ-ын нисэх онгоцны техникийн үйлчилгээг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-21 15:05:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний тээвэрлэгч, иргэний агаарын тээврийн МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар гадаад орнуудын нисэх онгоцны техник үйлчилгээг хийж гүйцэтгэдэг. Энэ удаа тус газраар ОХУ-ын “Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг техникийн үйлчилгээ хийлгэхээр манай улсад буугаад байна. Тус онгоц “С” хэлбэрийн техникийн үйлчилгээ хийлгэх бөгөөд 11 хоногийн хугацаанд нийт 1800 хүн-цаг зарцуулах томоохон хэмжээний гүйцэтгэлтэй аж. 






Холбоотой мэдээ