Сүүлийн 24 цагт коронавирусний 160 тохиолдол батлагдав

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-01-26 19:03:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Дундговь аймгийн хэмжээнд коронавирусний 160 тохиолдол батлагдаж, өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 13740 боллоо. Цар тахлын улмаас нийт 26 хүн нас баржээ.

Өвчлөл сүүлийн 24 цагт Сайнцагаан, Эрдэнэдалай, Луус, Адаацаг, Говь-Угтаал зэрэг 12 суманд бүртгэгдсэн байна.

Аймгийн хэмжээнд нийт 772 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба тэдгээрээс 34 хүний биеийн байдал хүндэвтэр, 2 хүний биеийн байдал хүнд байна. 

Коронавирусний халдвар огцом нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэсч байгаагаас гадна эрүүл мэндийн салбарын ажилтнууд өөрсдөө өвдөж, энэ салбарт ажиллах хүний нөөцийн асуудал бэрхшээлтэй байгааг аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Ганбат онцолж, иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг уриаллаа. 

Холбоотой мэдээ