Санал гомдлоо утсаар хэлдэг иргэдийн дийлэнх нь хөдөөнийхөн

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-07-22 01:23:41

Баянхонгор аймгийн Иргэд хүлээн авах төв иргэдээс санал гомдлыг 70440001 утсаар хүлээн авч байна.

Тэгвэл утсаар ханддаг иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгийн иргэд байдаг бөгөөд тус утсаар ажлын цагаар санал гомдлыг хүлээн авдаг байна.

Иргэдийн санал гомдлыг утсаар хүлээн авснаар ард иргэдийн цаг хугацааг хэмнэх, газрын байршил харгалзахгүй зэрэг олон  давуу тал байгааг албаныхан болон иргэд ярьж байна.70440001 гэсэн нээлттэй суурин утсанд хандсанаар байгууллага, албан тушаалтантай холбогдох санал, гомдлоо хэлж асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой аж.

Оны эхний хагас жилийн байдлаар тус утсаар ирсэн санал гомдлын 40 орчим хувь нь нохой устгал, 20 гаруй хувь нь хог тээвэрлэлт, мөн тооны Сургууль цэцэрлэгтэй холбоотой, 10 шахам хувь нь гэрэл цахилгаантай холбоотой санал гомдол өгсөн байна.

 Сонирхуулахад, Мөн хугацаанд Монгол улсын Засгийн газрын 1111 төвөөс Баянхонгор аймагт нийт 23 санал хүсэл, гомдол, шүүмжлэл хуваарьлагджээ. Агуулгын хувьд санал хүсэлт 13, гомдол 7, шүүмжлэл 3 ирсэн байна. Үүнээс 20 гомдол шүүмжлэл, санал хүсэлтийг шийдвэрлэгдэж, 3 гомдол шүүмжлэл судлагдах шатандаа түр хүлээгдэж байгаа аж.

Холбоотой мэдээ