Японы Батлан хамгаалахын сайд тавдугаар сарын эхээр АНУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Японы Батлан хамгаалахын
сайд Нобуо Киши ирэх тавдугаар сарын эхээр АНУ-д айлчилж, тус улсын Батлан
хамгаалахын сайд Ллойд Остинтой хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа талаар “Kyodo” агентлаг мэдээлэв.
Талууд Украины нөхцөл
байдал болон удаа дараа баллистик пуужин харвасан Умард Солонгосын асуудлууд
дээрх хамтын ажиллагаагаа баталгаажуулах төлөвтэй байна.
Энэ оны 1 дүгээр сард
АНУ, Японы Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайд нарын “Аюулгүй байдлын
зөвлөлдөх хороо” /2+2/ хуралдсан бөгөөд
хурлын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд БНХАУ-ын цэргийн үйл ажиллагаанд
санаа зовниж буйгаа илэрхийлж байжээ.
Айлчлалын хүрээнд талууд
хоёр талын үүрэг хариуцлагын хувиарлалтын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.