ЗАСГИЙН ГАЗАР: "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгасан төслүүдийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-15 09:46:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаан 8.00 цагт эхэлж, 20 гаруй асуудал хэлэлцэж байна.


Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар хэрэгжүүлэх зарим ажлын талаар, Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Мөн "Тавантолгой түлш" ХХК-ийн талаар, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам засахад хөрөнгө гаргах тухай, Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан төслүүдийн хэрэгжилтийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ