Нисэх загварын спортын ДАШТ-ээс Н.Номин мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-14 19:08:19
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польш улсын Влоцлавек хотод 8 дугаар сарын 8-13-нд Нисэх загварын спортын жолоодлогот загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Н.Номин мөнгөн медаль хүртжээ.


Н.Номин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Уран нислэгийн эмэгтэйчүүдийн F2B ангилалд оролцож, Мөнгөн медаль хүртсэн байна.




Холбоотой мэдээ