ХӨВСГӨЛ: Согтуудаа хясаан дээр машинтайгаа гарч, хаданд тэгнэн тогтжээ

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-26 09:41:38

 Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн Уранмандал гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 7 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т хясааны дээр 3 зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлага энэ сарын 25-ны 12 цаг 35 минутад Онцгой байдлын газарт ирсэн байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б согтуугаар Аллион загварын суудлын автомашиныг жолоодож яваад Уранмандал уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байсныг аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгсөн.

Иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

 

Холбоотой мэдээ