ТӨВ: Угтаалцайдам суманд нэг сарын хугацаатай шүдний эмч ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-29 11:08:21

Төв /МОНЦАМЭ/ Угтаалцайдам сумын иргэдийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт 56 хувьтай байна.


Уг үзлэгийн хүрээнд Төв аймгийн Угтаалцайдам сумын Эрүүл мэндийн төвд шүдний эмч байхгүй талаар албаныхан хэлж байлаа. Иймд сумын хүүхэд, залуучууд, иргэд Улаанбаатар хот руу очиж шүдний эмчилгээ, үйлчилгээ авдаг тухай асуудлыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуянд хэлж танилцууллаа. Ингэснээр Угтаалцайдам суманд 1 сарын хугацаатай шүдний эмч томилон ажиллуулахаар болжээ.


Өнөөдрийн байдлаар тус суманд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 48 хувь, сургуулийн насны хүүхдүүдийн 60.4 хувь нь хамрагдаад байгаа аж. 

Холбоотой мэдээ