О.Дархижав Ази тивийн мөнгөн медальтан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-14 12:46:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-д Отгонбаярын Дархижав огцом өргөлтөөр 98 кг (-94, 95, 98) өргөж, мөнгөн медаль хүртлээ.

 

Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 115 кг /108, 115, -119/ түлхэж, нийлбэрээр 213 кг амжилтаар 4 дүгээр байр эзлэв.

 

"Манама-2022" Ази тивийн аваргад гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай 4 эмэгтэй туйванч хүчээ сорьж байгаагаас дэвжээнд гарсан 3 тамирчин /59 кг-д Э.Энхтамир огцмоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл, 76 кг-д О.Дархижав огцомд мөнгө/ медаль хүртээд байна.

 

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 14-нд  -87 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг дэвжээнд гарах юм.



 

Гэрэл зургийг М.Анхцэцэг

Холбоотой мэдээ