Бээжин чиглэлд даваа, баасан гарагт тогтмол нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-25 16:39:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК энэ сарын 30-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ.


Нислэгийг долоо хоног бүрийн даваа, баасан гарагт хийх бөгөөд тийзний үнэ өнөөдрийн байдлаар 1.208.000 төгрөгөөс эхэлж байна. 


Түүнчлэн, тус компани Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт шууд нислэг үйлдэж байгаа. Харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэгээ 2 дугаар сарын 21, 3 дугаар сарын 2-нд, мөн Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэгээ 2 сарын 17, 28-нд нээх аж. 

Холбоотой мэдээ