СҮХБААТАР: Урлаг, спортын заал, танхимууд хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-21 11:17:06

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жилийн хүрээнд урлаг, спортын заал, танхимуудаар хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр боллоо. Энэ тухай аймгийн Засаг даргын захирамж гарч, өнөөдрөөс аймаг, сумын хэмжээнд хэрэгжиж эхлээд байна.

Ингэхдээ хичээлийн бус цагаар урлаг, спортын заал, танхимыг нээлттэй ашиглуулж, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэн, харгалзах асран хамгаалагчийн хараа хяналттайгаар үйл ажиллагаа явуулахыг үүргэ болгожээ. Үүнд тухайн заал, танхимыг эзэмшигч байгууллагын удирдлагуууд хяналт тавина.

Харин ЕБС-дын спорт заалыг албан байгууллагуудтай гэрээ байгуулан түрээслэх үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй аж. Өөрөөр хэлбэл 18 хүртэлх насны хүүхдээс бусад иргэн, ААНБ-ын ажилтнуудад төлбөртэй үйлчлэхийг зөвшөөрчээ.

 

Холбоотой мэдээ