Ашиг шим сайтай бухны үрээр зохиомол хээлтүүлэг хийлгэх нь ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:30:56

Дорноговь аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мах сүүний чиглэлийн үхэр өсгөх ажил эрчимтэй явагдаж байна.

Европ даяар ашиг шим нь  хамгийн их дэлгэрсэн алатау үүлдрийн үхрийн бухны  гүн хөлдөөсөн үрээр 2011 онд Эрдэнэ сумын фермер Н.Ганбатынх зохиомол хээлтүүлэг хийлгэж байжээ. Гарсан төл нь  эдүгээ хамгийн том биетэй, үр төл сайтай алаг тарлан бух болж өссөн байна. Харин алатау үүлдрийн үнээ зах зээлийн дундаж ханшаар 2 сая 500 мянган төгрөг байдаг бол бух үүнээс илүү өртөгтэй аж. 

Дорноговь аймагт бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийдэг хувийн аж ахуй нэгжүүд  одоогоор байхгүй бөгөөд аймгийн ХААГ-ын мэргэжилтнүүд малчдын хүсэлтийн дагуу зохиомол  хээлтүүлэг хааяа хийдэг байна. Нэг үхэрт  зохиомол хээлтүүлэг хийхэд 30 мянган төгрөгийн зардал гарчдаг учир малчдын дунд  өндөр ашиг шим сайтай бухны үрээр  малдаа зохиомол хээлтүүлэг хийлгэх  хандлаг их болжээ. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд