БНХАУ-ын “Чалко” компаниас авсан урьдчилгаа төлбөрөө бүрэн төлж барагдууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-14 09:38:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 5 сарын хооронд БНХАУ-ын Чалко компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгээр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан юм


Компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байлаа. Онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмснээр БНХАУ-ын Чалкокомпаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт энэ оны есдүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдууллаа. 


“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8, экспортыг 2.3, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байгааг тус компани мэдээлэв. 



Холбоотой мэдээ