Улсын хэмжээнд АИ92 шатахууны 23 хоногийн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-22 13:53:13

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 84085 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж.


Үүнээс А80 автобензин 2365, АИ92 автобензин 28168, АИ95 автобензин 5467, дизель түлш 42699 тонн үлдэгдэлтэй байна. Тодруулбал, А80 автобензин 14, АИ-92 автобензин 23, АИ-95 автобензин 27, дизель түлш 19 хоногийн нөөц үлджээ.


Бүсээр нь авч үзвэл Баруун бүс 6593 тонн, Хангайн бүс 4178 тонн, Төвийн бүс 13794 тонн, Зүүн бүс 3476 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.


Сонирхуулахад, Манай улс 2023 он гарснаас хойш өчигдрийг хүртэл 2.13 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. 

Холбоотой мэдээ