Улсын нөөцөөс 5 тн түлш, 40 тн хивэг тэжээл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Засгийн газрын шийдвэрээр Завхан аймгийн Тэс суманд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан 5 тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгоно.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч
генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Баянтэс, Тэс
суманд ажиллаж, нөхцөл байдлыг
үнэлэн, дээрх шийдвэр гаргажээ. Улсын нөөцөөс Завхан аймагт хөнгөлөлттэй
үнээр олгож буй 495 тн хивэг
тэжээлээс Тэс суманд 40 тн хуваарилсныг
хүргээд байна.
Баянтэс суманд энэ сарын 10-13-нд эрс хүйтэрч, шөнөдөө 37-42 градус хүрсэн бол 13-14-нд шилжих шөнө энэ жилийн хамгийн их хүйтэрч, агаарт -50, хөрсөндөө -47 градус хүрчээ. Өнгөрсөн намраас хойш 12 дугаар сарын 14-нийг хүртэл 25 удаа цас орж, нийт нутгаар 35-40 см цасан бүрхүүл тогтон, гуу, жалга зэрэг хунгарласан хэсгээрээ цасны зузаан 120-160 см байна. Иймд мал бэлчээрлэх боломжгүй болж, зарим зам, даваа хаагдаж, нөхцөл байдал хүндэрсэн байна.
Тэс суманд
мах бэлтгэн, нийлүүлэх хоёр үйлдвэр ажиллаж, өвлийн мах бэлтгэх, нөөцлөх хүрээнд үхэр, адуу, хонины 55 тонн мах бэлтгэжээ.
Мөн сумын 60 малчин өрх адууны 4 тн,
үхрийн 57 тн, хонины 109 тн, ямааны 71 тн нийлээд 241 тн мах зах
зээлд нийлүүлэхээр бэлтгээд байгаа
аж.