Зудын эрсдэл их нутгийн хэмжээ 20 орчим хувиар нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас нийт нутгийн 90 хувьд их (57 хувь нэн их, 23 хувь их), 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарав.
Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна. Өнгөрсөн сарын эхнээс нийт нутгаар цас олон удаа орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрсэн нь өвс ургамал цасанд дарагдах, мөстөх, улмаар мал бэлчих боломжгүйд хүрчээ.
Зудын эрсдэл ихтэй нутгийн хэмжээ 11 дүгээр сарын 30-аас
хойш 20 орчим хувиар нэмэгдэн, бэлчээр нягтарч хатуурсан, зузаан цастай болж, эрс хүйтэрсэн зэргээс өвөлжилт нийт
нутгаар хүндрээд байна. Мөн
малын тарга хүч муу, өвс
тэжээлийн үнэ өссөн, мал борлуулах зах зээл хомс, зам харгуй хаагдсан зэрэг нь
зудад эмзэг байдлыг улам бүр нэмлж байгааг ОБЕГ мэдээллээ.